Бээжин хотод суралцах гадаад оюутны сургалтын төлбөр
-Хэлний бэлтгэл
-Хятад хэлний анги
-HSK бэлтгэл анги
73000 юань / 1 жилд.
Жилийн сургалтын нийт төлбөр: 73000 юань
Үүнд доор дурдсан төлбөр хураамжууд багтсан болно:
1. Хятад хэлний анги (Хятад ангийн сургалтын төлбөр)
2. Оюутны дотуур байр (4 хүний өрөө, агааржуулагч, иж бүрэн
тавилга, хөргөгч, шарах шүгээ, 00 душ , интернет)
3. Хоолны төлбөр (өдрийн 3 удаагийн хоол, өдөр оройн хоолонд
жимс, Даваа-Баасанд өдөр оройн нэмэлт сэт хоол)
4. Эрүүл мэндийн даатгал болон бусад хэрэгтэй материалууд
5. Сургалтын Виза болон бусад бичиг баримтууд
6. Хичээлийн 2-р улирлын эцэс бүрд БНХАУ-ын алдарт хотуудаар аялуулах
7. Сургуулийн 4 ээлжийн дүрэмт хувцас
8. 1-р улирлын ирэх буцах вагоны билетын зардал
Жич: Сургалтын төлбөрийг эхний ээлж буюу 1-р улиралд 43000 юань,
2-р улиралд 30000 юаниар хувааж төлж болно.
1 удаа бүтнээр төлөхөд 73000 юань болно.
Сурагчдын 2-р улирлын ирэх буцах зардлыг сурагчид өөрсдөө хариуцна.
Бүрдүүлэх материал
1. Бээжин хотын “Юцай” дунд сургуулийн гадаад оюутны бүртгэлийн анкетийг файлаар бөглөж, 3х4 хэмжээтэй цээж зургийг файлаар өгөх
2. Сурагчдын гадаад паспортын хуулбар болон төрсний гэрчилгээ, эцэг эхийн цахим үнэмлэхний хуулбарыг хятадаар орчуулж нотариатаар батлуулах
3. 18 нас хүрээгүй сурагчдын эцэг эхээс батлан даагчид гаргасан итгэмжлэлийг хятадаар орчуулж, нотариатаар баталгаажуулах - 2 хувь (виза авахад хэрэглэх)
4. 18 нас хүрээгүй сурагчдын эцэг эх Монгол Улсын хилээр гарахад шаардлагатай итгэмжлэлийг батлан даагчид хийлгэж нотариатаар батлуулах
5. Сурч байсан сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуудсыг хятадаар орчуулж, нотариатаар батлуулах
Ø Виза болон бусад материалд хэрэглэх цээж зургийг сургуульд
ирсэний дараа нийтээр авахуулна.