Бээжин хотын Ю-Цай дунд сургууль таныг урьж байна.
Ю-цай дунд сургууль нь Мин, Чин улсын үед дээдсийн хүрээний хаад, ноёдыг сургадаг байсан эртний түүхтэй сургууль бөгөөд хожим 1937 онд Яан Ан хотод дахин сэргээн байгуулагдаж төрийн өндөр албан тушаалтан, сэхээтнүүдийг бэлтгэдэг гол сургууль болсон юм. Бээжин хотын төв, Тян Ан Мэний талбайгаас холгүй орших манай сургууль Япон, Солонгос, Монгол зэрэг орнуудаас гадаадын оюутан, сурагчдыг элсүүлдэг.
2009 оны 3 сараас эхлэн Хятад Улсын "Хятад хэлний сургалтын төв" NOCFL, (Күнзийн нэрэмжит сургууль) хамтран HSK шалгалт авах эрхтэй сургууль болсон.
Ю-цай сургууль нь 4 дахь жилдээ Монгол Улсаас цөөн тооны чадварлаг оюутан сурагчдыг элсүүлж байна.
Хятад хэлний ангид суралцах, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах, HSK шалгалтанд бэлдэж Хятадын их дээд сургуульд элсэн орох бүрэн боломжийг Бээжин хотын Юцай дунд сургууль танд олгоно.
Юцай сургууль нь бага, дунд, ахлах сургууль, хэлний анги, HSK бэлтгэлийн анги зэрэг иж бүрэн сургалтын тогтолцоотой бөгөөд сурагчдын хэлний түвшингээс хамааран дунд сургуулийн төгсөх ангип хуваарилна.
Сурагчид өөрийн сонирхлоор Хятад хэл, математик, англи хэл, түүх, газар зүй, хими, физик, компьютер, дуу хөгжим, хятадын вааран урлал зэрэг төрөл бүрийн хичээлүүдээс сонгон суралцах боломжтой.
Хятадын магистр, докторын зэрэгтэй, олон улсад багшлах эрх бүхий мэргэжилтнүүд өдрийн хичээл, оройн давтлагыг заана. Гадаад оюутан сурагчиддаа зориулан сургуулиас урлаг, спортын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.
Манай сургууль нь эртний хаад ноёдыг сурган хүмүүжүүлж байсан цэцэрлэгт хүрээлэн дотор байрладаг бөгөөд сургачдын тав тухтай суралцах орчныг хангалттай бүрдүүлж чадсан билээ.
Монгол Хятадын Боловсролын Төв (Beijing LC)